

Ялдам хонгор чиний үнэр наддаа л тансаг
Яргуйн дэлбээ шиг уруул чинь бал бурмын л амттай...
Янзаган алаг нүд чинь хайрын оч гялбаастай
Ярьж хэлэх үг чинь сэтгэл дотор гижигдээстэй..
Хүүхэн хонгор төрх чинь намайг өдөөн дуудна
Хүсэл татсан бие чинь тачаал сэрэл өдөөнө
Хөхний чинь ганган төрх харц булаан даллана.
Хүрэх мэдрэх хүсэл янаглал болон хувирна
Дэнгийн бүдэг гэрэлд чамайгаа үнсэн таална
Дэргэд байгаа дарснаасаа хонгор чамдаа барина
Дэвсээстэй торгон хөнжил дээр хайрын гал өрдөөд
Дэндүү тансаг жаргалын дээдийг шунан шунан амтлана..
Чихний омог шүргэх амрагхан чиний амьсгал
Чи минь сайхан гэх хонгор чиний шивнээ
Чимэг болон түрэх хөөрхөн томбогор хөх
Чин зүрхний янаглалын амтыг мэдрүүлсэн ая эгшиг
Энэ бүхний төгсгөлд чи минь ядраад зүүрмэглэнэ
Эцэс төгсгөлгүй байх гэсэн би чамайгаа тэврэнэ
Эгэл боловч нандин амраг хонгор чи минь
Эелдэг сайхан төрхөөрөө миний хайрыг л эзэмдсээр....




