
Чиний минь уруул бал бурмын амттай байлаа
Чин зүрхний хайрын улаан дарсны өнгөтэй байлаа
Чимээгүйхэн инээмсэглэх нүд чинь оддын гэрэл гэгээтэй байлаа
Чихэнд сонсогдоогүй ч зүрхний чинь цохилт янаг хайрын хөгтэй байлаа...
Булбарай гарыг чинь атгаад явахад бусдаас би жаргалтайгаа мэдэрлээ
Бурхан гуйсан ч чамайгаа өгөхгүй ээ гээд ардаа нуугаад алхалмаар байлаа
Борхон нүдэнд чинь сэтгэл татагдаад хайрын мананд төөрөө юу би чинь
Болзоот залуугаа болгооч гээд хонгорхон чамаасаа гуйхсан даа би чинь...

Дуулим хорвоод чамтай учраад
Дурлалын галд өр зүрхээ шатаалаа
Дуулаж бас уйлмаар ч юм шиг
Дуусаж барагдахгүйгээр гунимаар ч юм шиг
Холхи оддын анивчааг ширтээд
Хонгор чамтайгаа болзмоор ч юм шиг
Хоёр биенийхээ үнэрийг мэдрээд
Холдож саламгүй тэврэлдмээр ч юм шиг
Улаахан уруулыг чинь шимэн озож
Уяхан биеийг чинь илэн таалмаар
Ухаан алдатлаа дурлалын дарсанд хөлчүүрхэж
Уужим хорвоод хайрын мананд умбамаар
Цээжинд дүрэлзэх хайрын галыг
Цэмцгэрхэн бүсгүй минь чи манаач
Цэнгэн жаргах янагийн бороогоор
Цэнгүүлж жаргахаар наддаа ирээч...
Дурлалдаа шатсан зүрхний илчийг
Дун цагаан цээжинд чинь мэдрүүлье
Дуусашгүй бас цуцашгүй янаглалаар
Дуулим хорвоогийн шөнийг үдье

Áàíæèãõàíóóä ìèíü ñàéí óó? Õýäýí ºäºð òà íàðûãàà èõ ë ñàíàëàà.Äýýðýýñ íü íàìàðûí ñèíäðîìîîð ºâ÷èë÷èõººä ë ñóóæ áàéíà êêê........




